Тэрээр 2008 онд ийн ярилцлага өгч байсан юм.
Шри Шри амьдрах ухаан” бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг “Таны хийж байгаа бясалгал аль нэгэн шашинд хамаарах уу” хэмээн түүнээс асуухад “Багш маань хэлдэг юм. Хэрвээ гадил жимстэй зүйрлэн хэлвэл гадил жимсний хальс нь шашин, харин үр жимс нь бясалгал юм.
Үр жимс нь хичнээн амттай билээ. Харин гадил жимсний хальсан дээр хүн гишгэвэл хальтирч унана шүү гэж. Тэгэхээр энэ бол шашин биш юм. Энэ бол амьдрах урлаг гэж хэлвэл илүү дөхөх байх” гэж ярьсан юм.
Ц.Саранцэцэг; Хайрт Хүү минь,Ээж нь өнөөдөр гурав дахь шөнөө нойр дэгэлзээд зүйлийн юм бодогдоод байж байна. Чамайгаа сайн төрөл олсон гэдэгт хамаг сэтгэл зүрхнээсээ итгэж байнаа.
Ээжийнх нь ганцхан тайвшрал энэ шүү дээ.Ээжийнх нь зүүд, Багшийн минь хэлсэн үг, байгаль дэлхий Нар Сар бүхий л зөн совин минь алдаагүй ээ.Буянтай сайхан хүү минь аав ээж хоёр нь бүх зүйлийг нь ном ёсоор нь үйлдсээн.
Бүх зүйлс ямар ч бэрхшээлгүй байсан болохоор ээж нь санаснаараа чадлаараа бүгдийг яг таг хүү чинийхээ хойчийн үйлд тус болох бүхнийг хийж байнаа.Хүүгийнхээ төрсөн өдөр бүр хүссэн бүхнийг нь баяр хөөртэйгээр авч өгөөд л ангийнханд нь бэлэг хүргэж миний хүү баярласандаа цүнхээ гэртээ мартчихсан байж билээ.
Ээж нь багшид нь хэлчихээд, Дели хотын гудамжаар уралдааны машин шиг л нисч очоод авчирч өгсөн дөө. Мөн ч жаргалтай байж дээ.Хүний амьдрал таашгүй хэцүү юм даа. Хүүгээ хүнд өвчин туссан тэр aйм.шигт мэдээ сонссоноос хойш бүх юм утгаа алдчихсаан Үр минь.
Даанч ингэнэ гэж зүүдлээ ч үгүй.Үрд нь хэцүү хүнд шаналж байхад эх нь туслаж чадахгүй байх шиг айм.шиг байдаггүй юм билээ.Эм тариа олох,хоол унд хийх,хувцас хунарыг нь угаах бол ямар ч нэмэргүй. Дэндүү тэвчээртэй хүүгээ хараад элэг зүрх минь урагдавч надад хийж чадах юу ч байгаагүй ээ.
Эх Үрс ийм зовлонд бүү учраасай гэсэндээ үүнийг нулимсаа урсган бичиж байнаа.Хүмүүс минь эрүүл мэндээ хайрлан хамгаал,урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагд.
Дандаа үргэлжлээд байгаа шинж тэмдэгт анхаар ( хамраас тогтмол цус гарах, бага ч гэсэн шүү, хаа нэгтээ гадны юм байгаа юм шиг санагдах мэдрэгдэх,чих шуугих хөнгөн дүлийрэх,хоолойд юм тээглэх шиг, хөөрөх хааяа даралт гэнэт ихсэх,тогтмол хурхирах) зэрэг нь сүүлийн үед залуусын дунд элбэгшээд байгаа хамар залгиурын хoрт.хавдрын шинж тэмдэг юм байна.
Азийн орнуудад сүүлийн үед их тохиолдох болсон нь электрон тaмхитай шууд холбоотой гэнээ.Хүү минь хөлөө гэмтээсэн байхдаа таргалахгүй гэж тэр тaмхийг богино хугацаанд татсанаас болсон гэж бодож байгаа.
Энэ өвчин шинж тэмдэг хожим өгдөг болохоор 2, 3 тэр ч байтугай 4-р үедээ оношлогддог бөгөөд мэс засал хийж болдоггүй маш эвгүй байрлалтай юм байна.Мэс заслалын оросоор доступ гэж нэг юм байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хaвдрыг авахын тулд хаана зvслэг хийж яаж хүрэх вэ гэсэн үг л дээ. Тэгээд нүүрний дотор байрладаг болохоор хагалгаа хийж болдоггүй юм байна.
Эрүүл мэндээ хайрла.Бас нэг хуваалцмаар зүйл бол хэнд ч хагацал зовлон ирнэ шүү дээ. Хамгийн түрүүнд анхаарах юм нь Өөд болсон хүнд чинь таны тусламж маш их хэрэгтэй. Бид өөрсдийгөө л бодох юм. Тэр хүн чинь гэнэт биегүй болоод биетэй байсан шигээ байж чадахгүй болно.
Дууг нь хүн сонсохгүй бөөн aймшиг болдог.Гэтэл бид зул ч асаахгүй маань ч уншихгүй болохоор өөд болсон хүн бүр хэцүүддэг гэнэ.Хүний харах,сонсох мэдрэхүй хамгийн сүүлд арилж олон хоног (49) байдаг бололтой.
Үнэхээр хэн нэгний хойно үлдэнэ гэдэг их хариуцлага байдаг юм байна.Үлдсэн хүмүүс нь хоол унд мөнгө төгрөг зэрэг дэв гээд л vймрэлдээд нас.барсан хүнээ үл тоох нь хүнд шүү. Ихэнх хүмүүс өөрсдийгөө л бодох юм даа.
Тавилан юм даа.Үлдэгсдээс хөгшид хөөрхий. Ээж шиг нь чинхүү эмгэнэн шаналж,үнэнчээр буян үйлдэх үгүй болохоор аав ээжээрээ буянаа үйлдүүлдэг үр нь илүү буянтай юм шиг.Хүний хуурамч хорвоо гэж…Өрхөн зүрх минь шимширнэм.Гүн эмгэнэл илэрхийлье хэмээн бичжээ