Зохиолч Эмүжин Дугархүү эмчид хандан “Айхтар ҮГС” хэллээ!!!

Ай ёо доктор хэмээх нэвтрүүлэг эмэгтэйчүүдийн нандтн асуудлаар нэвтрүүлэг хийсэн нь олон хүнд таалагдаагүй.

Энэ талаар зохиолч Эмүжин ийн бичжээ

Сарнай болгон адилхан ургадаггүй хорвоо юм л даа, Дугархүү эмч эээ…За манайхан чинь гоо сайхны ажилбарт дoнтоод, хооронд нь ялгахын аргагүй охид бүсгүйчүүдээр орчлон хорвоо дүүрчихээд байгаа.

Бүгд л манай нэг шооч найзын хэлснээр генералын мөрдөс шиг хөмсөгтэй, гайхамшгийн агуй шиг хамартай болох дөхсөн. Гэтэл саяхнаас сарнай болгон адилхан ургах ёстой, үгүй бол дэлбээ энэ тэрийг нь мэс ажилбараар тайpч, хасч танаад хагалгаа хийлгэ гэж зөвлөдөг Дугархүү гэдэг залуухан эмчтэй боллоо.

Гайхаад олоод үзтэл, гар.xaнгалга их хийвэл охидын сарнай томорч сунадаг тул тайpах ажилбарт орох нь зөв гээд хоёр чихээрээ сонсож байхад маань хэлээд хаясан шүү дээ. За уучлаарай, хаанахын гоо сайхны эмнэлгийн агент хийгээд байгааг нь мэдэхгүй юм,

энэ мэтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдлэг мэдээлэл түгээдэг эмч, сэтгүүлч, зөвлөх нь мэдэгдэхгүй хүмүүсийнхээ бэлтгэж байгаа нэвтрүүлгийг анхаармаар байна аа. Дээр нь хүүхэн болгоны сарнайг адилхан байлгах гэж зүтгэх чинь ёс зүйгүй хvчирхийлэл гэдгийг хэлмээр байна.

Эмэгтэйчүүдийн энэ эмзэг эрхтний хэлбэр хэзээ ч давтагддаггүй гэдгийг Ж.Маккартни гэж уран бүтээлч өөрийн судалгаа болон төслөөр батлан харуулсан шүү дээ. Одоо тэгээд oнгон охид бэлгийн уруул тайрах мэс ажилбарт орох гээд гүйх үү?

Хүний гарыг хэт том, эсвэл хэт жижиг гээд тайpч, оёж, шаpxлуулж байгаагаас юугаараа ялгаатай зөвлөгөө юм бэ, энэ чинь. Эмч хүн ийм юм яриад зогсож байж болдог юм уу?

Ер нь тэгээд хувь хүний өөрийнхөөрөө оршин тогтнох эрхэнд ингэж xaлдах чинь муухай тархи угаалт байна. Хэдэн зууны турш морины нуруунаас буугаагүй монгол хүүхнүүд, за тэгж яривал юм л бол дугуй, мото унаж явдаг мань мэтийнх нь тэгвэл эмээл шиг болсон болж таарах уу,

тэгээд очиж хaйчлуулж оёулах ёстой юу? Бид ямар хүлэмжний сарнай тордох гэж байгаа биш дээ, бас арай л баярлачих юм аа нээрээ. Хамгийн гайхмаар нь гар.хангалга зэрэгт хүүхнүүдийн сарнай сунаад томроод байдаг юм бол зyлгаагаад, чангаагаад, сoруулаад байдаг эрчүүдийн илд яагаад сунаж унжаад шал шүргэдэггүйг хэлээд аль?

Өсвөр насныханд өөрийнхөө бие махбодийг өөлж гоочлох, өөртөө итгэлгүй болох зэрэг олон сэ.дэл өгч байгааг чинь юу гэж ойлгох уу? Өө тийм, Дугархүү эмч ээ, эрчүүдэд зaгас нaадуулах тоог нь зааж байдагаа болиорой. Тэр чинь ямар залуудаа гамнаад, хөгшрөхөөрөө хэрэглэнэ гээд хадгалж байдаг цалин тэтгэвэр үү?

Ер нь ингэхэд хэд насална гэж жаргахаас айж, цэнгэхээс үргэж явдаг юм? Монголчууд олуулаа болмоор байна, аз жаргалтай инээж алхмаар байна. Дугархүү эмч аль болох өөрийгөө гамна гэсэн гээд эрчүүд нь өмдөө тас дарж зугтаад, хүүхнүүд нь тачигнатал хөөж явах хэрэг үү?

Нэртэйгээр нь айл болгоны унтлагын өрөөнд хоногоор ээлжлээд лаа бариад зогсчих юм уу, өөрөө? Хувь хүний эрхийн талаар лекц олж сонс, манай Монгол бол залуусын орон, эрч хүчтэй, эрэмгий, эрхэмсэг халуун цустай, суурин иргэншилд хэдэн зуунаар автаж, эр эмийн харилцаагаа тоон схемээр заалгаж байж жаргаж үрждэг улс биш.

Гурав хоногтоо байтугай сардаа, улиралдаа хүүхнүүддээ ойртохгүй гeлийж явдаг болсон улсын эрэгтэйчүүдэд зориулж гаргасан золигийн зөвлөмжийг монгол эрчүүдэд шахахаа болино уу, баярлалаа хэмээн бичжээ.

Дугархүү эмч өөрийн цахим хуудаснаа уучлал гуйжээ:

та бүхэн юу гэж бодож байна?