Юуны учраас Аймаг, Нийслэлийн хөдөлгөөнийг хаав???-Ороод уншина уу

Оросын нутаг дэвсгэрээр хөндлөн явж Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн жолооч, түүний эхнэр 2-оос Ковид-19 илэрсэн билээ. Тэгвэл Улсын Онцгой комисс яаралтай хуралдаж УБ болон Дархан, Сэлэнгийн орох гарах хөдөлгөөнийг хорьсон нь үүнтэй холбоотой.

Учир нь ХӨСҮТ-ийн захирал хэлэхдээ ойрын хавьтлын 42 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Эдгээр хүмүүс Дархан, Сэлэнгэ, Замын-Үүдээр тарсан хэмээн мэдээллэсэн юм.

Одоогоор эдгээр хүмүүс тусгаарлалтанд байгаа хэдий ч үүнээс өмнө зарим нь Замын-Үүдээр зорчихдоо УБ хотоор дайрсан байх магадлалтай гэж үзсэн учир төв суурин газруудыг ийнхүү хааж хөл хорионд оруулжээ. Иймд өчигдөр Нийслэлийн онцгой комиссоос 25 хүртэл онцын шаардлагагүй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *