x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Мессежний хариу бичдэггүй Нөхрөөсөө салжээ

Мессежний хариу бичдэггүй Нөхрөөсөө салжээ

Тайваний Синжү хотын шүүх нөхрөөсөө салах өргөдөл өгсөн бүсгүйн хүсэлтийг “эелдгээр” хүлээн авч гэрлэлтийг нь цуцалжээ. Хариуцлагагүй нөхөр эхнэрийнхээ Line мессенжерээр бичсэн мессежүүдэд нь хариу бичдэггүй байсан нь салах гол шалтгаан болсон гэнэ.

“Сайн эр” зургаан сарын турш бичсэн цахим захидлуудад огт хариу бичээгүйгээр үл барам эхнэрийгээ зам тээврийн осолд ороод эмнэлэгт хүргэгдсэн тухайгаа бичсэн мессежинд хүртэл хариу бичээгүй байна. Харин ослоос хойш хэдэн долоо хоногийн дараа л мессеж авсан тухайгаа болон нохойныхоо талаар л цөөн хэдэн үг бичсэн байжээ.

“Мессеж, цахим захидал нь хүн хоорондын харилцааны нэг хэлбэр бөгөөд нотлох баримт болох бүрэн боломжтой” гэж үзсэн шүүгч бүсгүйн гомдлыг хүлээн авч гэрлэлтийг нь цуцалсан байна. Хүйтэн сэтгэлтэй нөхөр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй бөгөөд зарлан дуудахад ч хариу өгөөгүй гэнэ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!