Энэтхэгийн Варанаси хотын оршин суугч нэгэн эмгэний өвөрмөц хоолны дэглэмийн нууцийг мэдсэн хүмүүс гайхан цочирджээ. 78 настай Кусма Вати (Kusma Vati) элсээр хооллон, эрүүл, энх тунх амьдарч байна.
Кусма Вати 69 настайгаасаа өдөрт хоёр килограмм орчим элс идэх болсон гэнэ. “Хоол”-ны олдоц тааруу үед байшингийнхаа хананаас хусаад идчихдэг аж.
Үр хүүхэд, ач зээ нар нь түүнийг гаж хооллолтоосоо ангижрахыг гуйсан ч хэгжүүн эмгэн гөжүүдэлсээр байгаа гэнэ.