Хүн тэврээд Цагт 170’000 Төгрөг олдог БҮСГҮЙН Ажил

Нью-Йорк хотын оршин суугч 29 настай Жаклин Сэмюэл нэгэн шинэ мэргэжлийг сэдсэн аж. Тэрбээр төрөлхийн тэврэх авьяастай нэгэн гэж өөрийгөө үзээд үүгээрээ хоолны мөнгөө олохоор шийджээ.

Эрдэмтдийн явуулсан судалгаагаар америкчууд өөрийн сэтгэл хөдлөлөө хэт илэн далангуй илэрхийлэх боломжгүй байдаг гэнэ. Тэд Европ болон Азийн оршин суугчдыг бодвол бусадтай тэврэлдэх нь бага байдаг аж. Тэгвэл тэврэлт нь бидний эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлдэг юм. Өөр хүнтэй чангаар тэврэлдэх үеэр тухайн хүний бие махбод серотонин, окситоцин зэрэг бодисуудыг илүү ихээр ялгаруулдаг байна. Ингэснээр өөртөө итгэлтэй байдал, баяр хөөр илүүтэй мэдрэгддэг бөгөөд цусны эргэлт тогтворжиж, дархлааны тогтолцоо сайжирдаг гэнэ шүү.

Энэ үйлчилгээгээ үзүүлэхдээ Сэмюэл цагийн 60 долларын хөлс нэхдэг аж. Одоогоор түүний үйлчилгээг авахыг хүссэн хүний тоо чамгүй олон болжээ.


Өдөрт энэ эмэгтэй дунджаар 260 долларын орлого олдог гэнэ. Олсон мөнгөөрөө их сургуулийн төлбөрөө төлнө. Жаклин өдгөө магистрын зэрэг олгох сургалтад сурч байгаа юм. Мөн бага насны хүүхдээ тэжээхэд зарцуулна. Жаклин анхнаасаа л тэврэлдэх үеийн дүрэм журмаа нарийн тогтоосон гэнэ шүү. Тэврэх үйлчилгээгээ орон дээр хэвтээд үзүүлдэг ч үйлчлүүлэгчид нь сэрэл өдөөх нууцат газруудад гар хүрэх эрхгүй аж. Жаклин өөрөө унтлагын хувцастай ажлаа хийдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *