Лондоны хурдан галт тэрэгний зорчигч залуу сониуч зангаасаа болж явдал дунд цонхоор толгойгоо гаргасны улмаас амиа алджээ. Түүний толгойг зөрж өнгөрсөн галт тэрэг хүнд гэмтээжээ.
Энэхүү аймшигт хэрэг явдал Гатвик нисэх буудлаас Лондоны төв орох замд болсон байна. Хурдны галт тэрэг маш хурдтай явдаг бөгөөд ийм болгоомжгүй үйлдэл гаргасанд тун эмгэнэж байгаагаа удирдлага илэрхийлжээ.
Энэ дашрамд олон сониуч хүмүүст анхааруулга болсон нь ойлгомжтой юм.