Александр шепс: Яагаад Толины хажууд зургаа авахуулж болохгүй вэ-МЭДМЭЭР…

 “Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн ялагч Александр Шепс фото зурагны далд шид, зураг авхуулах “хоббитой” хүмүүсд ямар гээч аюул нүүрлэж болох тухай анхааруулж байна. Фото зураг нь хайртай хүндээ хор учруулж ч болох асар их хүчтэй энерги агуулдаг болохыг камерын өмнө элдэв янзаар дүрээ мөнхлөх гэж хичээдэг нэгэн олж уншаад гайхаж цочих нь лавтай. Зөн билэгчийн хэлж байгаагаар толь болон фото зураг нь далд шидийн асар их хүчтэй тул энэ хоёр аюулыг зэрэгцүүлж, улам их аюул бөөгнөрүүлэхийн хэрэг юу билээ?!

Толины хажууд зураг авахуулж байгаа үедээ хүн элдэв аюул, хар цагаан хэл аманд өртөхөөр их эмзэг орон зайд ордог. Зураг авахуулах үеийн бие махбодь, бодол ухаан, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлийг хадгалж үлддэг. Яг энэ цаг мөчид хүний сэтгэл санаа, сүнс сүлд бүгдээрээ “нээлттэй” бас их эмзэг мэдрэмтгий болсон байдаг тул танд муу санадаг, санадаггүй хэн ч зургийг тань харангаа магадгүй санаатайгаар биш ч нүдний хор унаган, атаархана.

Түүнээс гадна фото зураг болон толь өмнөхөөсөө ч дутуугүй өөр нэг аюултай. Толь хуримтлагдсан бүх мэдээллүүдээ хадгалсаар, Александр Шепсийн хэлж байгаагаар ихэнх толь асар их хэмжээний сөрөг энергийг хуримлуулж цуглуулсан байдаг. Ингээд толинд харангаа энэхүү орон зайд орж гарсан хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, санаа бодол, элдэв мэдээлэлтэйгээ хамт он жилийн уртад шингээгдсээр, эерэг сайнаасаа илүүтэй сөрөг муу энергийн “цөмийн бөмбөг” шиг болно. Иймд толины хажууд зураг авахуулснаар дүр нь тэрхүү бөөн сөрөг мэдээллийн ”эх үүсвэртэй” хамт мөнхлөгдөж сэтгэл санааны тогтворгүй байдал, өвчин эмгэг, амьдралд азгүйтэл, бүтэлгүйтлийг дагуулдаг байна. Толины хажууд авахуулсан зураг тэр хүний ажил амьдрал, албан тушаал, эргэн тойрны хүмүүсийн хоорондын харилцаанд гээд аливаа бүхэнд зөвхөн сөрөг муугаар нөлөөлсөөр эцэсд нь хувийн амьдралыг нь сүйтгэхээс гадна, хамгийн гол нь тухайн хүний сэтгэл санааг нэг мөр үгүй хийнэ. Хэрвээ энэ хүн энергийн хувьд ямар нэг хамгаалалтгүй бол аажим алгуураар эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь улам бүр суларч муудсаар л байх болно.

Александр Шепс зураг бүр дээр хүний сүнс сүлд, сэтгэл санааны өчүүхэн бага ч гэсэн хэсэг хэлтэрхий үлдсээр байдаг тул байнга зураг авахуулахгүй байхыг анхааруулж байна. Түүнээс гадна өвчтэй хүнийг унтаж байхад нь зургийг нь авч болдоггүй гэнэ. Унтаж байгаа хүний зурган дээрх дүр тухайн хүний энергийн бүрхүүлийг сулруулснаар хар муу юманд өртөмтгий болно. Хэрвээ удтал өвдсөн хүн зургаа авахуулсан бол тэрээр хэзээ ч эдгэрэхгүй эрсдэлд орж байгаагийн шинж гэнэ. Зургийн хальс түүний өвдөж шаналсан дүр, сөрөг энергийг хадгалж үлдэх тул эдгэрэх тухайг эргэлт буцалтгүйгээр мартах нь бололтой.

Александр Шепс өөрөө өмнө нь мэргэжлийн фотомодель байсныг санаж байна уу? Тэрээр асар олон удаа зураг авалтанд оролцох шаардлагатай болдог байсан ч тэр үед тэр далд ертөнцтэй холбоотой өнөөгийн ажлаа хийж байгаагүй тул энэхүү зурагнууд хожмын амьдралд нь хэрхэн яаж нөлөөлөх тухай бодож ч байгаагүй гэнэ.

АЖИЛ, АЛБАН ТУШААЛД АМЖИЛТ ДАГУУЛАХ САХИУС

Гялалзсан амжилтад хүрэхийг мөрөөддөг хүмүүст Александр Шепс нэлээд хэдэн ашигтай зөвлөгөө өгч байна. Бизнес, албан тушаалд амжилт дагуулдаг сахиус болгон ажил хэрэгч хүн бүрийн өдөр тутам хэрэглэдэг ердийн зүйлсийг ашиглаж болно гэдгийг сонсоход үнэхээр гайхахгүй байхын аргагүй. Хүний байнга хэрэглэдэг, дасаж сурсан аливаа эд зүйл онцгой энергитэй байдаг. Иймд ажилдаа амжилт дуудахад чухамдаа эдгээр зүйлсийг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой тухай Александр Шепс өгүүлээд гагцхүү зарим нэг эд зүйлийн ид шидийн өвөрмөц мөн чанарыг мэдэж авах шаардлагатайг сануулж байна.

Үзэг. Зөвхөн сайны ерөөлтэйгөөр бэлэг болгон авсан үзэг л ид шидийн гайхамшигтай чанарыг агуулдаг гэнэ. Үзэг хэмээх энэхүү сахиусны хамаг хүч хурц үзүүртэй хэлбэрт нь оршдог. Таны сахиус аливаа нэг бодлогогүй алхам хийхээс сэргийлж чадна. Зөв сонголт хийж, шийдвэр гаргахын тулд эргэлзээнээсээ салах хэрэгтэй. Чухам ийм тохиолдолд та гартаа үзгээ эргүүлээрэй. Үнэн зөв шийдэл өөрөө толгойд тань ороод л ирнэ. Аз дагуулсан үзгээ биеэсээ салгаж болдоггүй. Аливаа бичиг баримт, гэрээ хэлцэлд зөвхөн энэ үзгээрээ гарын үсэг зурснаар ажил тань амжилттай, та өөрөө сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно.

Цаг. Ажил алба, бизнест амжилт хүсдэг хэнд ч цаг хамгийн хүчтэй сахиус болно. Ялангуяа даруухан, шийдэмгий бус хүмүүст өөртөө итгэх асар их итгэл төрүүлдэг хамгийн тохиромжтой сахиус. Түүнээс гадна цаг гэрээ хэлэлцээний явцад их таатай нөлөөлдөг гэлцдэг. “Хэрэгтэй хүнтэйгээ” харилцах явцад өөртөө илүү их боломж, хүссэн ашиг олж авахын тухайд том бугуйн цаг сахиус болгон зүүх хэрэгтэй гэнэ.

Тэмдэглэлийн дэвтэр ч нэг адил ид шидийн асар хүчтэй сахиус болж чадна. Өөрийнхөө ажлын өдрөө зохицуулж, хувиарлахдаа тааруу, аливаа ажлаа амжуулж чаддаггүй нэгэнд хамгийн тохиромжтой чухал зүйл. Хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд энэхүү сахиус их үүрэгтэй байж чадна. Санаж сэдсэн, бодож төлөвлөсөн ажилдаа толгой нь эргэсэн уймраа нэгэнд хамгийн хэрэгтэй сахиус. Тэмдэглэлийн дэвтрийн тань цаасны энерги бүх ашигтай мэдээллийг цуглуулж, хэрэггүйг нь хасангаа эзэндээ төлөвлөсөн ажлаа бүтээхэд нь хамгийн шаардлагатай санааг өгөх болно.

Тоглоом. Жижигхэн тоглоом, өхөөрдөм хөөрхөн зүүлт эсвэл ямар нэг жижиг гоёл чимэглэлийн зүйл ажилд тань амжилт дуудаж болно. Ийм сахиус гэрээ хэлцэл хийх болон хүмүүстэй ярьж харьцах явцад их чухал үүрэгтэй. Хажууд тань сахиус байгаа цагт уулзалт, ярилцлага их амархан, элдэв саадгүй хүссэнээр тань аятайхан болж өнгөрнө. Ийм сахиусны эзэн өөрийнхөө хурц ухаан, хошин мэдрэмж, итгэл бишрэлдээ санаа зовохгүй амгалан байж болно. Харин ийм сахиус аливаад шийдэмгий биш, хариуцлагагүй, салан задгай, тогтворгүй зан араншинтай нэгэнд хэрхэвч зохихгүй. Эдгээр бүх сахиуснууд бизнес, ажил, албан тушаалд амжилт дуудна хэмээн Александр Шепс зөвлөж байна. Ажил хэрэгч хүнд зайлшгүй шаардлагатай чанаруудыг бүрэлдүүлэхэд туслан эцсийн дүнд таныг амжилтанд хүргэнэ. Гэвч сахиус ямар ч гайхамшигтай шидтэй ч байсан өөрийн тань зүгээс хичээл зүтгэл үгүй бол таны аливаа бүх асуудлыг шийднэ гэдэгт сохроор итгэх хэрэггүй. Хэрвээ хүн өөрөө л амжилтанд хүрэхийг хүсэж мөрөөдөн, хичээж зүтгэхгүй бол сахиус нь өөрийнхөө хэмжээ түвшиндээ оноогдсон үүргээ бас биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг санаарай. Сахиус зүүлт гэдэг эзэндээ зайлшгүй шаардлагатай чанаруудыг идэвхжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Харин үлдсэн бүхнийг нь та өөрөө хийж гүйцэтгэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *