Ойр ойрхон тэврэлдэж байвал энэ ЭМЭЭ шиг 102 наслана

Их Британийн Шеффилд хотын оршин суугч 102 настай эмгэн урт удаан наслахын тулд хайрттайгаа ойр ойрхон тэврэлдэж, амьдралын аливаа нөхцөл байдалд тайван байхыг хичээх хэрэгтэй гэж ярьжээ. Дора Рихам эмгэн бараг бүх амьдралынхаа туршид Британийн уламжлалт зоог болох фиш-энд чипсыг зоогложээ. Энэ хоолыг түүний аавын эзэмшлийн зоогийн газар тун ч сайн хийдэг байсан гэнэ шүү.

“Хэзээ ч битгий сандарч, тэвдэж бай. Над шиг бай л даа. Юу ч болж байсан амар тайван бай. Харин эрчүүдэд би хайртыгаа өдөрт дор хаяж гурван удаа тэвэрч байхыг зөвлөе” хэмээн тэрбээр урт насласныхаа нууцаас дэлгэжээ. Рихам 1914 онд аавынхаа зоогийн газар мэндэлсэн аж. Тэрбээр том болоод зоогийн газартаа ажиллаж, шар айрагны үйлдвэр, цэцгийн дэлгүүрт хөдөлмөрлөсөн юм. 24 насандаа Рихам нөхөрт гараад хоёр хүү төрүүлжээ. Эр нөхөр нь 81 насыг зооглосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *