Хоол хийж чаддаггүй, гэрээ цэвэрлэдэггүй Эхнэрээ Шүүхэд өгчээ

Италийн баруун хэсэгт орших Лацио мужийн нэгэн эр хоол сайн хийж чаддаггүй, гэр орноо олигтойхон цэвэрлэдэггүй эхнэрээ шүүхэд өгчээ. Энэ эмэгтэй өөрийн гэр бүлд харгис хэрцгий ханддагт буруутгагдав. Нэр нь нууцлагдаж буй 40 настай энэ эмэгтэй зургаан жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлж магадгүй гэнэ.

Түүний 47 настай эр нөхөр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ар гэрийнхээ ажлыг хийж чадахгүй байгаа эхнэрээсээ болж ихээхэн зовж буй гэдгээ өгүүлжээ. Түүнийг унтлагын өрөөнөөс хөөж гаргадаг, дээр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд амьдруулж байсан хэмээн эр нөхөр нь гомдоллов.
Мөн түүний худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг эхнэр нь амархан муутгадаг тул хаяхад хүрдэг хэмээн гоншигносон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *