Төрөхөөсөө 20 секундын өмнө Жирэмсэн гэдгээ мэдсэн Бүсгүй!

Удаан хугацаанд нуруу нь хөшиж өвдөн, гэдэс нь базлаж байсан залуу англи бүсгүй Эстер Хоуп амаржихаасаа ердөө 20 секундын өмнө л жирэмсэн гэдгээ ойлгосон гэнэ.

23 настай бүсгүй ходоод гэдэс нь болохгүй байна хэмээн эмнэлэгт ханджээ. Түүнд үзлэг хийсэн эмч нар ходоодных нь хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзээд өвчин намдаагч эм бичиж өгсөн аж.

Нэг өглөө Эстерын ус нь гартал эмч нь үүнийг өвчин намдаагч бэлдмэлийн үйлчлэл гэж үзэв. Эмч түүнд бие махбод нь бие засахад бэлтгэж байна хэмээн хэлжээ.

Эстерыг яаралтай түргэн тусламжийн тасагт түрдэг тэргэн дээр хэвтүүлээд байтал гэнэт базлалт явагдаж эхэлсэн гэнэ. Тэрбээр өөрийн мэдэлгүй дүлж эхэлсэн байна.

Бүсгүй амаржих гэж байна гэдгээ мэдсэнээс хойш 20 секундын дараа бяцхан хүүхдийн толгой цухуйсан аж. Эмч нарыг эргэн иртэл цочролд орсон Эстер хүүхдээ тэврээд сууж байжээ.

Залуу ээж энэ талаар “Миний хөх томроогүй. Гэдэс маань жаахан цүдийсэн. Бусдаар бол ямар ч шинж тэмдэг илрээгүй шүү. Би өөрийгөө жирэмсэн гэж ер бодоогүй” хэмээн өгүүлсэн байна.