Энэ долоо хоногийн амралтын 2 өдөр дээр нэмэгдээд дахин 2 өдөр буюу нийт 4 өдөр амрах юм. Үүнд чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан байна. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар боллоо.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/05/andres-jasso-_bKej6a31aM-unsplash.jpg)
Гандантэгчинлэн хийдийн эх сурвалжийн мэдээлснээр XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5-нд буюу Баасан гаригт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиох юм байна.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2020/05/sarah-elisabeth-fkVdk_BaK3g-unsplash.jpg)
Мөн хүүхдийн баяр 06.01нд буюу Даваа гаригт тохиож байгаа юм. Үүнээс гадна 2020.06.24 нд УИХ сонгууль 2020 явагдаж бүх нийтээрээ амрах юм.