Ч.Уранхолбоо: 5 хүүхдийн ээж болчихоод хэт задгай байх нь ч хаашаа юм

“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог бид таван охины ээж, халамжит гэргий гэдгээр нь мэднэ. Түүний цахим хаягаараа дамжуулан хүмүүст хүргэдэг “Завгүй ээжийн влог” /Busy mom diary by Urankholboo/ олон хүмүүсийн үзэх дуртай сошиал видео контентын нэг болжээ. Уран бүтээл гэхээсээ илүү гадаад төрх, влог, сошиалын идэвхтэй байдлаараа олны анхаарлыг татаж ирсэн Ч.Уранхолбоо долоо хоногийн тойм “Толь” сонины шинэ дугаарын “Оюуны толь” булангийн зочноор уригдан, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Сэтгүүлчийн өмнөх тачаангүй гал цогтой имижийнх нь талаар асуусан асуултад дуучин Ану “Намайг ээж болоод, ийм ойр ойрхон олон хүүхэдтэй болно гэж хэн ч бодоогүй байх. Гэхдээ би өөрийгөө өөрчлөгдсөн гэж бодохгүй байгаа. Миний дотоод ертөнц яг л ийм хүн байсан. Зайлшгүй шаардлага, урлагийн мененжментийн дагуу л би “Гала”-гийн Ану гэсэн стиль, имиж бүрдүүлсэн болохоос дотоод хүнээ өөрчилж, өнөөдрийг Ануг бүтээгээгүй. Уранхолбоо гэдэг хүний зүрх сэтгэл төрөхөөсөө л ийм байсан.

Хүүхдэд хайртай, хүний сайхан эхнэр болохыг хүсэж байсан. Тиймд хэн нэгнийг битгий харснаараа дүгнэж байгаарай. Тэр хүмүүсийн цаана ямар зовлон, ямар аз жаргал байгааг тааж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хүнийг байгаагаар нь хүлээж аваад, байгаагаар нь хайрлаад, хүлээн зөвшөөрчих шиг сайхан зүйл байхгүй. Одоо таван хүүхдийн ээж болчихоод хэт задгай байх нь ч хаашаа юм…” гэж хариулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *