Балхжавын дуунууд рок попын ертөнцөд цахиур хагалдаг. Түүний дуунууд хэмээх концерт жил бүр танхим дүүрэн үзэгчтэй байдаг. Түүнд 2 сайхан хүү бий. Чингүүн, Билгүүн гэдэг. 2лаа сайхан эхнэрүүдтэй.
Түүний том хүүгийн эхнэрийг Сэлэнгэ гэдэг бөгөөд бид бүгд Girls, Аз жаргал, 18 нас би чамд хайртай гэх мэт кинонуудаар сайн мэднэ.
Сэлэнгэ 1994 оны 6.6нд төрсөн. СУИС-ийг жүжигчнээр төгссөн бөгөөд нөхрийнхөө найруулсан кинонуудад тоглосон. Тэрээр оюутан ахуй насандаа жирэмсэн болж хөөрхөн ихэр хүү охинтой болсон юм.
Түүний ялдам царай, зөөлөн төрх нь хүмүүсийн нүдэнд тусдаг. Хос 2 маань 2019 онд дуулиант хурим хийсэн нь хэвлэл мэдээллээр цацагдаж байлаа.
Балхжавын удаах хүүгийн эхнэр бол Цэдо буюу Цэрэндолгор юм. Түүнийг бид ТюТю киногоор сайн мэднэ. 2018 онд Яг түүн шиг шоунд оролцож илүү олонд танигдах болсон. Тэрээр хойд хөрш болох Орост сургууль төгссөн бөгөөд унаган Орос хэлтэй.
1993 онд төрсөн. Хос 2 маань энэ жил хөөрхөн хүүхэдтэй болсон. Цэдо нь одоогоор зар сурталчилгаа, модель зэргээр ажилладаг.