Хуримаараа донсолгож байсан хосууд маань 1 жилийн дараагаар харамсалтайгаар салсан юм. Тэд дундаасаа хөөрхөн охинтой бөгөөд энэ жил 8 нас хүрч байна. Ээж нь түүнийг 6 настайдаа арай бага гээд 7 настайд нь Сант сургуульд оруулжээ.

Энэ жилийн хичээлийн шинэ жилээр хосууд маань охинтойгоо ижилхэн зураг авхуулжээ. Тэднийг эргээд нийлсэн юм болов уу гэх хүмүүс олон байлаа. Харин тэд зүгээр л эцэг эхийнхээ үүргийг хүлээн охиноо сургуульд нь оруулж өгчээ.

Тэдний хувьд эргэн нийлхээргүй том зай үүссэн бөгөөд тус тусынхаа замыг хөөж байгаа юм.
