Coёлын caйд Ч.Номингийн мэдэгдэл ОЛНЫГ АЛМАЙРУУЛЖЭЭ.

Хөшөө дурсгал босгох, бүтээн байгуулалтын ажилд багагүй мөнгө зарцуулна гэсэн мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүртээд цахим орчинд эрчтэй шуугиж байгаа билээ. Олон нийт Ч.Номинтой холбогдох уг ажлын үйл явц, тайлан тооцооны талаарх мэдээллийг аль хэдийнээ сонсоод, уншаад авсан нь дамжиггүй биз ээ.

Тэгвэл тэрээр өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн бөгөөд үнэн учрыг тайлбарлажээ.

Ч.Номин: Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл билээ .Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч мөнгө, ширхэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал билээ. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *