Оффисийн СӨРӨГ Уур Амьсгал гэж юу вэ? бүгдээрээ сэрэмжилцгээе!

Оффисийн хортой уур амьсгал гэж байх бөгөөд үүнээс бүгдээрээ сэрэмжилцгээе. Хортой уур амьсгалыг бий болгогч голлох хүчтэй зүйлс:

1. Хэн нэгэн рүү дөхөхөд тэр хүн инээмсэглэхгүй, харахгүй, харьцахгүй, хөмсгөө зангидаж үл тоомсорлосон хэвээр байх явдал юм.2. Лидерүүд буюу Өрөө, багийн ахлах үүрэгтэй хүмүүс нь бусдыгаа үргэлж ёжлох, дорд үзэх, доош нь хийх, загнах явдал юм. 3. Хэн нэгнээс тусламж авч чадахгүй гэдгээ мэдрэх үед тэр хүний хувьд тухайн ажлын байр маш ноцтой ХОРТОЙ болж хувирна.

4. Аливаа харилцан яриа шууд СӨРӨГ хандлагаас эхэлж байвал хортой уур амьсгал бүрдэж байна гэсэн үг. Толгойгоо сэгсрэх, “Үгүй үгүй” гэсэн үгс амнаас тань хэр их гарч байгааг анзаараарай.5. Хамт олны ажиллагаанд оролцохгүй байх, багийн ажиллагааг үл тоомсорлох, бусдыгаа хүндлэхгүй байвал энэ байдал дорхноо бусдад халдварлах бөгөөд улмаар Офисийн хортой уур амьсгал бий болгоно.6. Хүмүүс ярьдаг учраас ан амьтнаас ялгагддаг. Иймээс сайхан уур амьсгалтай өрөөнд ажил амьдралын энгийн, жирийн яриа байнга биш ч заримдаа өрнөж байх учиртай. Огт ярьдаггүй бол танай өрөөнд Хортой уур амьсгал ноёлж байна гэсэн үг. (Яагаад гэвэл хэн нэгэн ярьж эхлээд л Доошоо орж, ёжлуулж, алуулна гэдгээ мэдэрч байдаг учраас ярьдаггүй ажээ)

7. Хов жив, цуурхал хэт дэгддэг бол Офис маш хортой байна гэсэн үг. Үүнээс айгаад хэн ч, юу ч ярихаа больдог. Иймээс хов жив, хараал, хэт задгай хувцаслалт, сул үгс дэлгэрсэн газар жинхэнэ нөхөрлөл гэж байдаггүй.8. Ажилтнууд хоорондоо хэт өрсөлддөг, тулалддаг бол бас аюултай. Шивнээ яриа ихсэж, хошигнож буй мэт боловч бусдыгаа доош нь хийж байгаа бол Хортой уур амьсгал бүрджээ. Энэ бүхэн эцэстээ дайсагнал, дургүйцэл, хэрүүл тэмцэл рүү түлхэнэ. 9. “Ажилтай байгаадаа, талхны мөнгөтэй байгаадаа баярла” гэж хэлж байгаа бол Байгууллага бүхэлдээ дээрэлхэх бодлого баримталж байна гэсэн үг. Энэ үгийг сонссон ямар ч ажилтан сэтгэл ханамжтай үлддэггүй. Нэгэнт ажилтныг гомдоодог юм бол энэ үгийг хэлэх хэрэг юун.—ХОРТ ажлын байр гэдэг ойлголтыг Олон улсад маш хүчтэй судалж байгаа бөгөөд шинжлэх ухаанчаар судалсан үр дүн нилээд гарч байна. Ингээд Хорт байдлыг илрүүлснээр Эрүүл ажлын байр гэсэн томъёолол гаргаад байгаа ажээ. 10 жилд хүүхдүүдээ “Зайлаарай” гэж хэлж байгаа багш мөн л ХОРТОЙ уур амьсгал бүрдүүлэгч, оюун санааны гэмт хэрэгтэн юм байна шүү, анхаарна биз. Тэр тусмаа цэцэрлэгийн болоод бага ангийн багш хэзээ ч ингэж болохгүй. Ажил дээр ч ялгаагүй, хэт туршлагатай нь залуу ажилтныг ингэж болохгүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *