Шарк танкаар олонд танигдаж Улсын их хурлын гишүүн болтлоо амжилттай яваа нэгэн бол Амартүвшин билээ. Тэрээр талхны үнэ мэддэг ч атар талханд дургүй гэнэ шүү.
Олон жилийн өмнө талхны үнийг гишүүдээс асуухад инээдтэй хариулт өгч байсан нь тухайн үедээ нилээдгүй сенсаци болж байсан. Арайч дээ хол тасарсан амьдралтай гэх мэт. Харин энэ удаагийн Өнөрөөгийн бичлэг тийм ч хандалт сайтай байсангүй. Учир нь гэрийн эзэгтэй нар хүртэл тэр бүр сайн мэдэхгүй. Анзаардаггүй эсвэл олон бараатай цуг авдаг учир тэр.