Энэ өдөр жүжигчин Баярбатын төрсөн өдөр тохиож байна. Урлагийнхан лон нийтийн сүлжээгээр түүнд баях хүргэж байгаа юм. Энэ дундаас Ооноо ахаа хэмээн баяр хүргэжээ. Энэ нь хүмүүсийг гайхшралд оруулжээ. Жүжигчин Баярбат 1986.11.07, Онон 1987.11.13 төрсөн бөгөөд 1 насны зөрүүтэй.
СУИС-д доод курсынхан дээд курсээ ихэд хүндэтгэн чацуу байсан ч та хэмээн дууддаг гэнэ.
Баярбат нь Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Хэцүү анги” олон ангит кинонд Тэнүүний дүрийг бүтээж олонд танигдсан, соёлын тэргүүний ажилтан, “Фантастик” продакшны жүжигчин. Энэ өдөр 34 нас хүрч буй жүжигчин М.Баярбат оюутан ахуй цагаасаа дуу, бүжгийн “Boomtown” хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Маш нууц”, “Маш нууц: Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлд гол дүр бүтээсэн билээ. Түүнчлэн түүний хамгийн сүүлд тоглосон “37-р точка” кино Монголын кино урлагт тэсрэлт хийж, тэр хэрээр Ялалтын дүр ч үзэгчдийг байлдан дагуулсаар байна.