Таныг онцгүй харагдуулах 10 үс засалт

  1. Сүлжээс

Хэрэв та 12 ба түүнээс дээш настай бол энгийн сүлжилт нь гоё харагдахгүй байх болно. Хэрэв та сүлжмээр байгаа бол зураг дээрх шиг Франц маягаар сүлжих, загасаар сүлжих гэх мэт ердийн сүлжихээс өөр хувилбарыг туршиж үзээрэй.

2. Үсний боолт нь тохиромжгүй бөгөөд зүгээр л энгийн боох

Үсний энэ байдал нь кинон дээр хямдхан харагдах эмэгтэйчүүдийн гол үзүүлэлтүүдийн нэг гэж үздэг. Үүний оронд үснийхээ өнгөнд тохирсон нимгэн боолт сонгох. Хэрэв боолт нь хэтэрхий тод харагдаж байвал нуухын тулд үсээ давхарлан боож өгөөрэй.

3. Бөөрөнхий хэлбэртэй шуулт

Бөөрөнхий хэлбэртэй шуулт нь анх гарч ирэхэд хурдтайгаар халуухан тренд болсон боловч маш хурдан хуучирсан. Толгойн орой дээрх баглаа боодол нь таныг хоёр дахь толгойтой юм шиг харагдуулах болно. Натурал юм шиг харагдах шуултыг туршиж үзээрэй.

4. Үсний хавчаар зүүх

Үсний хавчаар нь шүршүүрт орохоосоо өмнө эсвэл цэвэрлэгээ хийхээс өмнө үсээ хавчих хэрэгсэл болдог. Харин дэлгүүр явахдаа илүү гоёмсог, загварлаг хавчаар сонгохыг хичээ.

5. Буржгар үс+ чолк

Та иймэрхүү үсийг ажлын үдэшлэг, гэр бүлийн цугларалт дээр харж болох боловч энэ эхний үс засалт нь 2 өөр үсний засалт юм шиг харагдаж байна. Хэрэв та үнэхээр чолк хүсч байвал чолкоо мөн долгио оруулвал илүү буржгар үстэй сайн тохирдог.

6. Чийгтэй үс

Энэ үсний чиг хандлага үнэхээр хоцрогдсон байна. Маш олон гель нь таны үсийг тослог харагдуулна. Мэдээжийн хэрэг, энэ үс засалт нь албан тасалгаанд үнэхээр зохисгүй юм.

7. Дээр боосон үс

Үргэлж загварлаг харагддаг 2 төрлийн үс байдаг: өндөр ба нам. Бусад ямар ч хэлбэр нь таныг хямдхан, гялалзсан, тослог, тэр ч байтугай шингэн үстэй харагдуулж болно. Толгойн орой дээрх үсээ хөвсийлгөхөө бүү мартаарай.

8. Үл үзэгдэх хавчаарууд

Үсний хавчаарын гол зорилго нь үсний засалтанд харагдахгүй мөртлөө илүү гоё байдлаар засах явдал юм. Мэргэжилтнүүд үсний хавчаарыг 2 өөр аргаар ашиглахыг зөвлөж байна.

~тэдгээрийг үснийхээ өнгөтэй тааруулж, нуух;
~тод загварлаг үсний хавчааруудыг сонгоод үндсэн хэрэгсэл болгон ашиглаарай (хэмжээнээс хэтрүүлж болохгүй).

9. Үсээ хэт их засах

Ямар ч үед үсээ хэт нягт ороох нь онцгүй харагдуулна. Энэ үс засалт нь хүмүүсийг гайхшруулахын тулд таныг үсээ маш их хичээж янзласныг илтгэнэ. Стилистууд натурал харагдах үс засалт сонгохыг зөвлөж байна.

10. 2 өнгө нь огцом ялгарах ombre будалт

Үсний урлаг нь нэг үсний өнгөнөөс нөгөөд зөөлөн өөрчлөлт хийхийг шаарддаг. Энэ үр дүнд хүрэхийн тулд үсний стилистууд завсрын өнгөт хэд хэдэн сүүдэр хэрэглэдэг. Дараах тохиолдолуудад эхний зураг шиг болно.

~Та үсээ өөрөө будсан
~Таны найз үүнийг танд зориулж хийсэн (магадгүй тэр анх удаа хийсэн бөгөөд хэрхэн яаж хийхийг мэдэхгүй)
~Cалоны үсчин стилист хангалттай туршлагагүй байсан.
Гэртээ ombré хийхийг хэзээ ч бүү оролдоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *