Нара хэзээний цахим хуудастаа идэвхтэй байдаг нэгэн. Тэрээр тухайн үеийн нөхцөл байдал нийгмийн асуудлуудын талаар пост хийн эерэг ч сөрөг ч сэтгэгдэл авдаг. Энэ удаад карентины үеэр гэртээ гоё байцгаая хэмээн уриалан лайв хийжээ. Нара ямар ч филтергүй будаггүй царайгаа гарган лайв хийсэн нь хүмүүст 2 талын сэтгэгдлийг төрүүлэв.


Голчлон эрэгтэй хүмүүс муухай царайтай, аймар гэх мэт сэтгэгдэл бичиж, эмэгтэйчүүд гэртээ байхдаа ийм л байдаг хэмээн ойлгож дэмжжээ. Нара үсээ хэрхэн ороодог, нүүрээ хэрхэн буддаг талаар лайв хийсэн нь эмэгтэйчүүдэд ихэд таалагджээ. Үзэхийг хүсвэл та бүхэн түүний хаягт орон үзэж болох юм.

