Дуучин Х.Мөнгөнцэцэг төрхөндөө өөрчлөлт хийжээ

Хэл аманд өртөмхий дуучин Х.Мөнгөнцэцэг дүр төрхөндөө өөрчлөлт хийжээ.

Тэрээр духны урдуураа чолка тавьж, залуулаг стилийг өөртөө бүрдүүлж эхэлсэн байна. Х.Мөнгөнцэцэгийн хувьд өдгөө гуравдахь үрээ өлгийдсөн юм.

Дуучин Б.Болдыг эхнэрээсээ салахаас нэлээд хэдэн сарын өмнө нууц харилцаагаа олонд дэлгэж эхэлсэн Х.Мөнгөнцэцэг шуугиан дэгдэхэд жишим ч үгүй “Бид зүгээр л найзууд. Би салгаагүй, тэд өөрсдөө салсан” хэмээж суусан.

Юутай ч хамтдаа дуулж явсан дотны найзаа гомдоож, бүлтгэр жаахан охиныг нь өнчрүүлэн байж зохиосон амьдралдаа тэр тун ч жаргалтай яваа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *