x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Одзаяа:Хех бегсее гаргаж, хачин хачин лайв хийж, олны танил болоогүй юм шүү

Одзаяа:Хех бегсее гаргаж, хачин хачин лайв хийж, олны танил болоогүй юм шүү

Нэг л их инфлүүнсэрүүд гэж ирээд…Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг салбарын нэг нь алдаа гаргавал бусаддаа чирэгдэл учруулж байдаг нь жам юм даа. Гэхдээ байна шдээ миний хувьд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч гэдгээрээ буюу ажил мэргэжлээрээ л анх олонд танигдаж байсан болохоос хех бегсее гаргаж, хачин хачин лайв хийх замаар гарч ирээгүй юм шүү.

Хамгийн анх 5 жилийн өмнөөс Бэлэг нэвтрүүлгээ эхлүүлж, байгууллага танилцуулангаа бусдад бэлэг өгдөг нэвтрүүлгээ санаачилж байлаа. Тэр цагаас хойш бүх л олны танилууд ийм төрлийн сурталчилгаа хийдэг болсоон. Энэ буруу биш. Ард нь олон хүний ажил амьдрал явж байгаа.Гэхдээ бас ёс зүйтэй баймаар байнаа манайхаан! Жишээ нь манай БЭЛЭГ НЭВТРҮҮЛЭГт орох газрууд 1~6 сарын өмнөөс захиалгаа өгч байж оролцдог. Энэ юу вэ гэвэл тухайн байгууллагыг таниж мэдэх судлах хугацаа.

Өөрөө мэдэж мэдэрч байж сурталчилдаг гэдгийг надтай болон манайхтай ажиллаж байсан, ажиллахыг хүсч холбогдож байсан газрууд мэдэж байгаа биз ээ. Байнгын үнэнч үзэгчид маань ч андахгүй гэдэгт итгэлтэй байна.Эргүүлээд олсон орлогоосоо студийн ажилчдаа цалинжуулж, хувиараа улсад тогтмол шудрагаар татвараатөлж Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр 2 удаа шалгарсан анхны хүн болсон.

Юу хэлэх гээд байна вэ гэвэл өөрөө хэрэглэж ч үзээгүй, үйлчлүүлж ч үзээгүй байж рекламддаг, өнөөдөр нэг гоо сайхны эмнэлгийг сайн гэснээ маргааш нь нөгөө гоо сайхны эмнэлгийг сайн гээд сууж байдаг, дагагчдаасаа мөнгө хураадаг хүмүүсийг муулах үедээ тэд нар эд нар гэж хоморголж ирээд нэрийг минь хавчуулахаа болино уу.Миний хувьд өдийг хүртэл дагагчдаасаа НЭГ ТӨГРӨГ ч хурааж тэмцээн уралдаан зохион байгуулж үзээгүй цаашдаа ч тэгэхгүй тул тиймэрхүү хүмүүстэй жишигдэж хамт бичигдэхийг ч хүсэхгүй байна.Зам гаргасаан. Зөв алхаж чадахгүй байгаа ганц нэгхэн хүмүүсийг ялгаж салгаж өөрсдөө учраа олно уу.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!