Цэвэр агаар хүүхдэд нэн сайн гэж эмч хүнээс эхлээд эмээ өвөө , ээж аав нар минь зөндөө хэлдэг.Гэхдээ үнэхээр сайн байдгийг нь өөрийн биеэр мэдэрч байж л ухаарах юм даа. Миний Бөбөөхэй шөнө орой унтахгүй их уйлдаг.
Тэгээд аав нь хагас дутуу нойрмог түүнийхээ уйлах дууны чанга хоолойноос халширтал чих өвддөгсөн.Харин агаарт гаргаад ирсэн чинь бид хоёр өдөр шөнө дамнаж унтдаг боллоо шүү. Агаар тийм их хэрэгтэй байжээ.
Нүхтийн амнаас Улаанбаатар хотоо тольдоход өөрийн эрхгүй тэр аймшигт утаа угаар дунд байгаа ирээдүй болсон нялх хүүхдүүд , элэг нэгтэй ах дүүсээ өмгөөлөн хайрлах хармын сэтгэл харуусан асгарах юм. Хүж дэлхийтэйгээ уялдан шүтэлцэж эх газрын хэвлийгээр амь барилдсан нүүдэлчин Монголчууд бид үнэхээр төв суурин газрын амьдралыг төгс гүйцэд судлаагүй бололтой. Эсвэл их гүрний эзэд шиг болтол элээх заяа минь хүрэлцэхгүй мэт санагдаж байна.