Дуучин Хишигдалай:Том дух хослуулсан гоё урт Эрүү хийлгэнээ…

Сүүлийн үед Дуучин Хишигдалайгийн эрс өөрчлөлтийн талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Зоригтой, өөрийнхөөрөө тодотголтой дуучин А.Хишигдалай. Хөдөөний бор охин гэж ичиж санаа зовохгүй хэлдэг тэрээр анхны дэбютээ хийснээс хойш асар богино хугацаанд өөрийгөө тордож, эрс өөрчлөлт хийж чадсан. Эмэгтэй хүн арчаатай байж гэмээн амжилтанд хүрдэг. Гэхдээ төрөхөөс заяасан царайг өөлөн, хиймэл болгож, хөөрхөн харагдах гээд яах вэ дээ хэмээн олны хэл амны бай болж байсан Хишигдалай хариулт өгчээ.

“…Мань мэт нь ч зүсэн зүйлээрээ хэлүүлээд доромжлуулаад гүтгүүлээд бүр сурчжээ Дух эрүү өг*өг юу юу хийлгэсэн гэчвээ. Тэр мөнгөөр нь хэдэн сайхан дуу кпип хийчих юмсан. Эцэст нь үнэн хөдөлмөр 2 хамт оршиж байхад бүх зүйл яриа болоод л хоцрох байхдаа. Ярьсан нь ялзарч, хийсэн нь хождог хорвоодоо.Тэгж байгаад нэг сайхан час хийсэн том дух хослуулсан гоё урт эрүү хийлгэнээээ яадгийн….” гэлээ. Ковидын халдварын эсрэг “… Би өвдвөл чи өвднө, Бид өвдвөл дэлхий өвднө…” хэмээн уриалжээ.

эх сурвал: өглөө.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *