Хийлч Дээгий Нилээд зэмлэл хүртэв учир нь…

“Зайсан хилл”-д байрлах “Тэгри” ресторан гал тогооны том зааланд бээлий, малгай, зориулалтын хувцас ч өмсөөгүй хийлч Дээгий хоолны жор ярилцаж зогссон нь олон хүний дургүйцлийг хүргэв. Уг ресторан нь олон үйлчлүүлэгчтэй, хоолны амт ч тун дажгүй гэдгээрээ хүмүүсийн зорьж очих дуртай газруудын нэг.

Аливаа ресторан, зоогийн газрын гал тогоонд гадны хүн нэвтрүүлдэггүй. Гэтэл хийлч Дээгий мэргэжлийн гал тогооны том зааланд үс, гэзгээ ч боогоогүй, бээлий ч хэрэглэхгүй ахлах тогоочтой хөөрөлдөж тухлав.

“….Угаасаа хээгүй, өөрийнхөөрөө гэдэг хийлч Дээгий ядаж хаана, ямар газар хүндлэлтэй, ёс суртаxyyнтай харьцахаа бодож тунгаамаар. Олон нийтийн үйлчилгээний газрын хоолноос үс гараад ирвэл хэн хариуцлага хүлээх вэ, Дээгий юу, “Тэгри” юу ..” хэмээн олон нийт хэвлэлийхэн зэмлэв.

эх сурвалж:factnews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *