Мөнхжин: 18 – тай байхдаа би өөрийгөө, 10 – хан жилийн дотор Rolls Royce хөлөглөөд Арабын орнуудын бүх 5-7 одтой газруудаар 3 хүүхэд, эхнэрээ дагуулаад өдрийн хэдэн мянган доллар зарцуулаад аялаж байна гэж төсөөлөхгүй л байлаа. Урдах ажлаа сайн хийгээд, улам хичээж шамдаад л байвал эд баялаг, эд хөрөнгө өөрөө хүрээд ирдэг юм байна лээ…
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/02/151221117_1391084297904277_8751735597906849168_n.jpg)
Чимээгүйхэн жаргалаа эдэлж болох ч, одоо 18 – тай байгаа дүү нарт, наад 4 уулын дундах амьдралаас чинь илүү боломж, сайхан амьдрал байдгийг харуулж, нүдийг нь нээмээр санагдах юм аа!
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/02/151841400_269751117899872_2523794792986545703_n.jpg)
120 мянгатын хар шороон дээр хөлбөрч, үеэл эгчийнхээ багадсан хувцсыг өмсөж, ядруухан амьдралтай өссөн Мөнхжин тэгээс эхлээд чадаж байвал, чамд ч боломж бий. Тэр тусмаа интернэт гэж агуу зэмсгийн ачаар дэлхий хавтгай болсон цагт, боломжгүй зүйл гэж үгүй!
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/02/152662500_237153901370327_5429319035319980607_n.jpg)
Мөрөөд, хүс, зорь, хий, хүр, ав, жарга!
Дэлхийн бүх саятангуудын 88% нь тэгээс эхэлсэн, “Self-Made Millionaires” байдаг юм билээ!