Аав нь түүнийг хоёр настайд нь өнгөрсөн. Тиймээс ээж нь долоон хүүхэд өсгөх хэцүү тул даваагаас баасан гариг хүртэл өнждөг 24 цагийн цэцэрлэгт явдаг байжээ.
Түүнийг энэ зун Улаанбаатар хотдоо хамгийн өндөрт тооцогдох “Blue Sky Tower” цогцолборт нүүн орсон гэдэг. Тансаг гэрээ гурван тэрбумаар худалдан авсан. Түүнтэй Д.Дагвадорж, Г.Өсөхбаяр, Н.Энхбаяр нар хөрш гэдэг.
Тэрээр 33 дугаар дунд сургуулийг төгссөн. Бага ангид байхдаа цүнхээ орцныхоо хаалганы ард тавьчихаад тоглох эсвэл бүжгийн дугуйланд явчихдаг байсан. Мөн хичээлдээ суух тун дургүй байсан бөгөөд заримдаа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж таслаад, багшаасаа банга хүртэж байсан аж.
Түүнд анхны захиа их эрт буюу гуравдугаар ангид ирж байжээ. 5б-ийн нэгэн шар хөвгүүн парампушкин цаасан дээр “хоёулаа үерхэе” гэсэн захиаг анх өгч байжээ. Аравдугаар анги хүртлээ утсаар ярьдаг байсан боловч үерхдэгчгүй, уулздагчгүй. Харин таарахаараа “шар муур шартай даа шарсан маханд дуртай дай” гэж шоолоод зугтаачихдаг байсан гэнэ.
“Мөнхийн залуу” хэмээх тодотголт топ модель Э.Одгэрэл охиныхоо эцгээс салснаас хойш дахин нөхөрт гараагүй.
Тэрбээр үүнийгээ амжилтад хүрэхийн тулд ганц бие амьдрал сонгосон гэж тайлбарладаг бөгөөд 54 нас хүрсэн хэдий ч арван наймтай охин шиг жавхаалаг хэвээрээ байгааг хэн бүхэн мэднэ.
Өөрийн гоо сайхандаа хамгийн их анхаардаг тэрээр элдэв бухимдал төрүүлсэн мэдээлэл их сонсох нь гоо сайханд нь муугаар нөлөөлнө хэмээгээд зурагт ч үздэггүй гэнэ. Мөн сошиал хаяг байдаггүй юм.