Жүжигчин Шүүдэрцэцэг хайртай залуудаа НАНДИН сэтгэлийн үгээ хэллээ…

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийг өмнө нь “Микс” хамтлагийн Темпотой хайр сэтгэлийн холбоотой байсныг олон хүн мэдэх байх. Гэвч хосууд хоёр тийш салахад олон хүн тэднийг эргэн нийлээч  гэдэг байсан. Гэсэн ч тэдний зам нэгэнт салж Шүүдрээ хайртай залуугаараа драмын театрын жүжигчин Тодгэрэлийг сонгосон билээ.

Темпотой байхдаа энэ л миний залуу гэж бичиж байсан Шүүдрээ энэ удаад хайртай залуу Тодоодоо төрсөн өдрийн мэнд хүргэн түүнд зориулан сэтгэлийн үгсээ ийн бичжээ.

Хайртдаа хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэеээ.. Хамгийн түрүүнд ээжид нь энэ сайхан залууг төрүүлж өгсөн таньдаа баярлалаа…

Эмэгтэй хүнийг хүндлэх, ойлгох хамгийн гол нь хайрлах ухааныг утгаар нь сурсан гайхалтай залуу. Эр хүн ямар байдгийг үгээр биш үйлдлээр илэрхийлэгч залуу. Хорвоо ертөнц дэндүү баялаг дэндүү өнгөлөг гэдгийн өдөр бүр ухааруулдаг, жаргалтай инээдийг минь цаг мөч бүхэн харах гэж бүхнийг зориулж, миний л төлөө байдгаа бардаг бүхнээ тавьдаг ганц залуу. Миний үнэнч туслах, итгэлт найз, инээх шалтгаан, хайрын минь эзэн халамжит ханхүү, найдвартай хана багана, түшиг тулгуур дүүлэн нисэх даль жигүүр, гэрэлтэн цацрах гэрэлт дэнлүү минь, Нүд минь асаж хайр бялхах зүрх бүхний минь эзэн зөвхөн чи минь. Амьдралыг хамтдаа өнгөлж хослон алхах болноо хайртаа. Над дээрээ ирсэн чамдаа баярлалаа. Хайртай гэдэг үг ч багадна хамт байхад л санаад байдаг юм чинь. гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *