Оогий: Би Монголд үйлдвэрээ байгуулахаас vxтлээ айж байна

“Eagle” телевизийн нүүр царай болж явсан хөтлөгч,сэтгүүлч О.Оюунцэцэгийг одоо бол монгол барби гэдгээр нь олон хүн танина. Түлэнхий нүүрт Оюунцэцэг охин өдий хүртэл дардан замаар амьдраагүй гэдгээ өөрийн амьдралд тохиолдсон хатуу үнэн түүхийг сөхснөөр түүнийг зөвөөр ойлгох хүмүүс ихэссэн.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хилийн чанадыг зорьсон сэтгүүлч бүсгүй “OOGII” нэрийн брэндээ Австралид гаргасан. Бүсгүйчүүдийн хорхойг хөдөлгөөд байгаа өндөр өсгийтүүд Монголдоо ирэхийг хүлээгчид байсаар байна. Гэвч тэрээр Би Монголд үйлдвэрээ байгуулахаас үхтлээ айж байна.

Монгол төр хэзээ ч үйдвэрлэгчидээ, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмждэггүй. Татвараар цохиж а.лчих шахна, татвараа төлөөд л сайхан явъя гэхээр А.ВИЛГАЛ өгсөнгүй гээд энд тэндээс өө хайна. Том, жинхэнэ асуудлуудаа хэзээ ч шийдэхгүй. Түүнээсээ шимж төрийн мөнгөөр төрлөө тэжээдэг, ханаж цадахаа мэдэхгүй.

Ийм байж хэдэн муу ТҮЦ ажиллуулж байгаа ядарсан ардуудаа дээрэлхэнэ, халтууранд явж байгаа хэдэн хувийн таксинийхныг шахна… Юу хүсээд байгаа юм бэ? Онгоцны буудлаас улс орны хөгжил харагдан гэж байгаа бол дүр эсгэж биш наад хүмүүсээ ажилтай болгоод, халтуур хийхгүй болгочхоод хөө!!! Цаана нь гэр бүл бий!!!

ТҮЦ – үүд хотын үзэмжийг гутаагаад байгаа гэл үү? Тийм бол ард иргэдийнхээ амьдралын дээшлүүлээд, ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулxааргүй, тэндээс юм худалдаж авхааргүй боломжтой амьдралтай болгооч!!! Жорлонг нь хотоос шийдэж өгөх үүрэгтэй байх! Австралид ч жижиг кофе шоп, жижиг сүлжээ дэлгүүрүүд өөрийн 00 байдаггүй юм. Ойролцоо том барилга болон ресторан, өөр газруудтайгаа гэрээтэй, тэдний 00- ыг хэрэглэдэг.

Ядарсан ардуудаа л дээрэлхдэг сонин нийгэм юм аа. Утаанаасаа, ядуугаасаа ичихгүй байж жорлонгүй ТҮЦ, онгоцны буудлаас халтуур хийдэг хэдэн залуусаасаа ичээд сүйд болох ГАЙХАЛТАЙ УЛС юм аа” хэмээжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *