Найруулагч Ц.Хүсэлбаатар Учиртай урилга нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгч Я.Учралтай ярилцлага хийснээр тэднийг аав, хүү гэдгийг олон хүн мэдэх болсон билээ.
Найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүүтэй амьдрал зохиохоосоо өмнө Б.Янжиндулам гэх бүсгүйтэй ханилж хүүтэй болцгоосон гэдэг. Тэр хүү нь хөтлөгч Я.Учрал юм
Энэ нэвтрүүлгийн үеэр найруулагч Хүсэлбаатар ярихдаа – Идэр залуу насандаа хүний бүсгүй үрийг гомдоож явна гэдгээ ойлгоогүй. Ээж чинь надад их гомдсон байх гэж боддог. Хэлэх хэлэхгүй үг хүний амнаас бас гарна шүү дээ. Хүүгээ олчихлоо гээд ирэхэд нь хэлж болохгүй үгээр гомдоогоод явуулж байсан. Тэрнээс ч болоод бид хоёрын амьдрал нийлээгүй байх гэж аав нь боддог юм. Нэгэнт гомдсон сэтгэлийг эргүүлэхэд хэцүү л дээ. Хожим нь Өлзийхүүтэй уулзаад нэгдүгээрт хүний ганц охин, хоёрдугаарт одоо ухаан суух цаг нь болсон гэдгийг ойлгосон. гэжээ
Найруулагч Хүсэлбаатар хоёр дахь амьдралаа тухайн үеийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ С.Өлзийхүүтэй эхлүүлсэн. Тэд дундаасаа охин хүү хоёртой.