Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “LiveTV” телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/05/a-4.png)
Тэрбээр “Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө!
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/06/201499213_155839186479831_6187339022603475434_n.jpg)
Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!” гэжээ.