АХ ДҮҮ 2 “Хайч, чулуу, даавуу” нэртэй тоглоом буюу ПРОГРАММЫГ БҮТЭЭЖЭЭ…

Канад Улсад монгол ахан дүүс болох Т.Сүлд-Эрдэнэ, Т.Соёмбо-Эрдэнэ нар хиймэл оюун ухаан, веб хөгжүүлэлт зэрэг өргөн хүрээнд ашиглагддаг  Python хэл  дээр “Хайч, чулуу, даавуу” гэх тоглоом буюу программыг бүтээжээ. Python хэл нь эхлэн суралцагч болон мэргэжлийн программ зохиогч нарын хувьд ч хамгийн сайн сонголтод ордог байна. Учир нь Python хэл нь бичиглэл, дүрмийн хувьд энгийнээс гадна сурахад хялбар зэрэг давуу тал олонтой программчлалын хэл аж. Мөн зарим орны ахлах сургуулиудын мэдээлэл зүйн хөтөлбөрт тус программчлалын хэлийг судлахаар багтаасан байдаг юм байна.

ТЭГВЭЛ “ХАЙЧ, ЧУЛУУ, ДААВУУ” ТОГЛООМ ХЭРХЭН БҮТСЭН БЭ?

Т.Сүлд-Эрдэнэ тавдугаар ангид суралцдаг бол дүү Т.Соёмбо-Эрдэнэ гуравдугаар ангид суралцдаг аж. Тэдний амьдардаг хот коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарласан учраас хүүхдүүд  цахимаар хичээллэж байгаа юм.  Улмаар хүүхдүүдийн аав болох Б.Түвшинжаргал нь хөл хорионы үед  хүүхдүүддээ  гэртээ байх хугацаанд   нь  хэрхэн хөгжүүлэх талаар бодож эхэлжээ.

Аавыгаа гэрээсээ ажиллаж байхыг харсан хүүхдүүд нь  “Таны өчигдөр хийж байсан код арван мөр байснаа 100 болсон байна” гэхчлэн төрөл бүрийн асуулт асуугаад байхаар нь  хүүхдүүдээ программ сонирхоод байгааг нь анзаарсан байна.

Хүүхдүүдийнхээ тэрхүү сонирхлыг нь дэмжих үүднээс  “Хайч, чулуу, даавуу” тоглоомын санааг олж программ хэрхэн ажилладаг болохыг тайлбарлан бага багаар зааж өгч, өөрсдөөр нь код бичүүлсэн  нь энэ аж. Б.Түвшинжаргалын хувьд программ  хангамжийн инженер мэргэжилтэй. Тэрбээр 2006 онд Монгол Улсын их сургуулийг программ хангамжийн чиглэлээр төгсөөд мэргэжлээрээ монголд 13 жил ажиллажээ. Улмаар  Канадад өнгөрсөн есдүгээр сард   хоёр хүүгийнхээ хамт ирсэн бөгөөд одоогоор IT гийн компанид программистаар ажиллаж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *