x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Фантастикийн залуусын ээлжит ХӨГЖИЛДӨӨН /ТАНД БАЯР БАЯСГАЛАН НЭМЬЕ/

Фантастикийн залуусын ээлжит ХӨГЖИЛДӨӨН /ТАНД БАЯР БАЯСГАЛАН НЭМЬЕ/

Монголын кино урлагт шинэ стандарт тогтоосон гэж хэлж болохуйц шилдэг залуусын бүрдэл болсон Фантастик продакшны залуус хөгжилтэй хөөртэй, гэрэлтэй, гэгээтэй бүхнийг үзэгч бүхэндээ бэлэглэхийг зоридог билээ. Тиймдээ ч тэдний сэтгэлээ шингээн, хөлсөө дуслуулсан уран бүтээлүүд нь амжилттай байдаг билээ.

Цахим орчинд идэвхтэй байдаг жүжигчин залуусын ээлжит нэгэн хөгжилтэй аян гэж хэлж болохуйц зүйл эхэлжээ. Энэ нь фантастик продакшны шилдэг кино уран бүтээлүүдтэй байнга хамтран ажилладаг дуу зохиогч, дуучин Б.Энхсайхан болоод жүжигчин залуусын хоорондох хөгжилтэй агшин юм.

Дуучин Энхсайхан нь нүд хөмсөг сайтай царайлаг, мяраалаг, хөгжилтэй гэж жигтэйхэн зан чанартай бөгөөд өгөгдсөн дуун дээр хөгжилтэй, инээдтэй царайны хувирал гарган бичлэг хийж энэхүү аян эхлэсэн юм. Аяны тухайд товч тайлбарлавал дуучин Энхсайханы facebook хуудас дээрх өгөгдсөн бичлэгний доор 300000 коммент бичсэн тохиолдолд уг бичлэг дээрх инээдтэй царайны хувиралуудыг даган дуурайж бичлэг хийх явдал бөгөөд facebook хэрэглэгч нар маш идэвхитэй коммент бичиж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 90000 хүртэлх коммент цугласан байгаа бөгөөд үлдсэн 210000 комментод уншигч, дэмжигч та бүхний коммент чухал үүрэгтэй гэнэ шүү.

Та бүхэн ч гэсэн хэсэгхэн хугацаанд инээд хөөр мэдрэхийн тулд уг постны доор сэтгэгдэлээ хуваалцаарай. Дуучин Б. Энхсайханы facebook хуудас дээр уг нийтлэл байгаа бөгөөд “Энхсайхан Болд” гэсэн хуудас руу нэвтрэн санал, сэтгэгдэлээ үлдээж болох нь ээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!