Хэсэг бүлэг залуусд гэнэт ТАТАЛТ өгч биеийн байдал мууджээ. Гэтэл…

Өвчин, зовлонтой байгаа энэ үед хүн бүр хувийн сахилга батыг сайтар хангаж байгаа билээ. Гэтэл залуу хүүхдүүдийн сахилгагүй зан хөдөлсөн үү? аль эсвэл жинхэнээсээ татаж унаад байна уу? гэсэн бичлэг цахим орчинд яваад байгаа билээ.

Энэхүү бичлэгийн үйл явц нь худалдааны төвийн лангуу дундын коридорт болсон бөгөөд нэгэн залуу хүүхэд гэнэт татаад унажээ. Түүний хажууд явж байсан залуу ч гэсэн татаж унасан бөгөөд энэ 2 залууд анхны тусламж үзүүлэх гэж байсан залуу мөн таталт өгөөд уначихжээ. Эргэн тойрны хүмүүс айж сандралдан түргэн дуудаарай, татаад байна ш дээ, үнэртэй ус байна уу? гэх мэтчилэн сандарсан, айсан хүмүүсийн хоолой сонсогдож байлаа.

Энэхүү бичлэгийг шалгаж үзэхэд залуу хүүхдүүдийг тоглоом байсан бөгөөд үүнд ард иргэд ихэд ундуйцаж, дургүйцэж байгаа билээ. Анхнаасаа зохион байгуулалттай энэхүү бичлэгийг хийсэн бөгөөд ямар ч зорилгогүйгээр ийм үйлдэл хийж байгаа нь харамсалтай. Ийм увайгүй үйлдэл хийж болохгүй гэдгийг томчууд бид бүхэн л сайтар тайлбарлаж өгөх ёстой мэт санагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *