Хань минь чамдаа ямар их ХАЙРТАЙ гэж санана аа…

Уруудаж бөхийхөд минь урд минь гараад гэдийгээд өгөөрэй. Тэгэж байж бид энэ хорвоод тэнцвэрээ олно хань минь. Уурлаад бачимдахад минь урдаас минь орилолгүй тайван сонсоод нэг үзээрэй. Ингэж байж л бид өөрийгөө мэднэ хайрт минь.

Уурлахад дагаж уурлавал угтаа би буруугаа олж мэдэхгүй шүү дээ. Уйлахад дагаж хямарвал учирдаа чи ч өөрийгөө таньж чадахгүй шүү дээ. Энэхэн нэг насны амьдралдаа цугтаа инээж цуварч уурлая хань минь.

Нэгэн биений минь нөгөө тал нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр цэцэг цасны ивээх чөлөөгөөр чиний миний дурлан ханилсан. Чихэртэй давстай амьдралын дарсыг хувааж залгилсан хосгүй амраг хань минь, Миний л хань

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *