x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Сэтгүүлч Өнөрөө: Би гэр бүлийн хувьд маш амжилттай яваа эмэгтэй гэж боддог

Сэтгүүлч Өнөрөө: Би гэр бүлийн хувьд маш амжилттай яваа эмэгтэй гэж боддог

Нийгэмд зөв зүйтэй, үнэн мэдээ мэдээлэл хүргэхийн төлөө гар бие зүтгэж буй бүсгүй бол Сэтгүүлч Өнөрцэцэг билээ. Түүний ажлын гүйцэтгэлд оноо өгвөл 100 хувиас 101 хувь хүртэлх оноог өгөх бөгөөд үүнтэймаргалдах хүн байхгүй биз ээ. Түүнийг чадварлаг сэтгүүлч гэдгээс гадна хүний халамжит хань, алаг сайхан үрсийн ээж гэдгээр нь та бүхэндээ танилцуулах гэж буйдаа таатай байна.

Сэтгүүлч Өнөрцэцэг: Би гэр бүлийн хувьд маш амжилттай яваа эмэгтэй гэж боддог. Учир нь хань минь намайг маш сайн ойлгож дэмждэгт оршиж байгаа юм. Өөр ханьтай байсан бол ” энэ ажлаа одоо больчих л доо ” гээд л хажуугаас түших биш дарах гэхийг тааварлашгүй.

Гэтэл өдөржин ажил ихтэй сошиалаар нүдүүлж нүдүүлж орой гэртээ сэтгэл гундуу яваад очиход хань минь амгалан тайван халуун хоолтой инээж угтаад байж байдаг. Тэгээд хань минь бүх цаг үед чиний минь л зөв гэж өмгөөлдөг. Сэтгэл засах гэж тэгдэг юм уу эсвэл үнэн хэлдэг юм уу мэдэхгүй дандаа л миний ЗӨВ гэж хэлдэг.
Орой яаралтай мэдээнд гарах бол ханьтайгаа давхиад очдог.  Манай хүн оператор хийгээд сурчихсан. Би заагаад өгсөн. Энэ нь ёстой амар байдаг.

Тэгээд ар гэрээ ажлынхаа хажуугаар хариуцаад давхар миний ажилд туслаад, бүр өглөө гэрээс гарахад өмсөх хувцас, гутал хүртэл цэмцийсэн байдаг гээд бод доо. Би үнэхээр нөхөртөө ингэж ойлгогдож амьдарч байгаадаа маш их баярлаж амьдардаг. Миний нөхөр миний ажлын ар тал, миний түшиг тулгуур, миний бүх юм. Ямар азаар би энэ хүнтэй суугаа вэ гэж боддог шүү. Хүн ханиа зөв сонговол амьдралынхаа 80 хувийг зохицуулсан гэдэг үг байдаг бил үү дээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!