Нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй, мэдэхгүй байхгүй бизээ. Сошиал орчинд хамгийн том нөлөө бүхий хүн гэж хэлэхэд маргах хүн цөөн.
Түүний нөхөр нь нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа бөгөөд хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Хосууд маань ажил, амьдралыг гайхалтай хоршуулж амьдардаг бөгөөд саяхан ханой луу явж аялжээ. Аялах хугацаанд хачирхалтай зүйл болсоноо Одзаяа нь ийн хуваалцлаа.
Одзаяа: “Ханойд бууснаас хойш 2 өдөр дэлгүүр хэсч стори хийх завгүй байв. Карт болон бэлэн мөнгөөр хольж тооцоо хийгээд байсан тул үйлчлүүлсэн дэлгүүртээ түрийвчээ орхичихжээ.
Картаа байнга ашигладаг би бэлэн мөнгө авч явж сураагүй болохоор хаяснаа ч анзаарахгүй зөндөө явсан байна лээ. Том дэлгүүр юм чинь камер шүүлгэе гэж очоод олж авлаа ш дээ. Ёндоо юу…?
Ханойд дөнгөж буугаад онгоцны буудал дээр Заяа маань 10гаруй сая төгрөгтэй түрийвч олсон юм л даа. Ил хаячихсан байсан тул авах боломж байсан ч аваагүй ээ.
Хөөрхий адилхан л нэг хүн сандарч яваа байх хэмээн аялалын ахаар дамжуулж эзэнд нь хүлээлгэж өгсөн юм. Энэхүү үйл явдлын дараа явахынхаа яг өмнөхөн өөрсдөө мөнгөө хаясан ч гэсэн ингээд эргүүлээд олоод авлаа.
Карма, үйлийн үр гэж байдагт итгэдэг ч энэ удаад бүр өөр дээрээ шууд утгаараа мэдэрлээ. Сайн үйл хийвэл сайн л эргэж ирнэ. Мууг үйлдвэл муу л зүйл тохиолдоно. Хэнд ч гэм хоргүй, үргэлж сайныг ерөөж, зөвийг үйлдэж явах болно оо. Баярлалаа.