Ганаа: Хорвоод мэндэлсэн хөөрхөн үрээ 3-н ахтай нь уулзуулсан нь…

Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ нь дан ганц урлагийн салбарт бус дэлгэцийн интертеймент салбарт багагүй туршлага хуримтлуулж буй билээ. Анхлан “Ганаа мэргэжлээ сольсон нь” хэмээх нэвтрүүлгийг ард үзэгч олондоо хүргэж байсан бол энэхүү дэлгэцийн контентууд одоог хүртэл тасраагүй юм.

Ган-Эрдэнэ болоод Ганаагийн гэр бүл нь цахим орчинд маш идэвхтэй гэр бүл бөгөөд “G Kids” хэмээх нэрэн дор идэвхтэй сошиал хөтлөлт явуулдаг билээ. Түүний халамжит хань, гурван бондгор үрсийн инээд хөөр, аз жаргалтай дүр байдлыг үзэхийн тулд тэдний ээлжит лайвыг хүлээн суудаг хүмүүс багагүй гэнэ шүү.

Тэгвэл энэ удаад нэгэн сайхан мэдээг дуулгахын тулд догдлол, аз жаргалаар дүүрэн лайвыг үзэгч олондоо түгээхдээ “Бүл нэмсэн тухай”-гаа өгүүлжээ. Энэ тухай дуучин Ганаа хэлэхдээ:

“Өнөөдөр бол баяр баясал дүүрэн, аз жаргал инээд хөөр нэг дор бий болсон их сайхан өдөр тохиож байна. Учир юу гэвээс манай гэр бүл шинэ хүнээ өлгийдөн авлаа. Одоо 3 хөөрхөн хүү маань хэрхэн хүлээн авах бол гэдэг сонин байна. Би ер нь дандаа сайхан мэдээг дуулгах дуртай хүн. Тэр ч утгаараа сайн сайхан зүйл дэлгэрч байдаг юм болов уу? гэж боддог доо” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *