Хvчирхийлvvлсэн гэх 2 настай охины ААВ бодит үнэнийг дэлгэлээ!!!

Эх сурвалжийн мэдээгээр:2 охиныхоо ээжтэй би 2016 онд танилцаад 2017 оноос хойш том охин гэдсэндээ байхад нь бид хоёр тусдаа гараад хамт амьдарсан.

Тэгээд 2020 оны 7р сарын 25 хүртэл хамтдаа амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд маргаан нилээдгүй үүсдэг байсан.

Бид хоёр 21р хорооллын урд талын байранд амьдардаг байсан юм.Би 2011 оноос хойш авто засварын чиглэлээр ажиллаж байгаад 2020 оны 8 сарын 10 нд би Таван богдод ажилладаг байж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байдаг юм.

Яагаад гарах болсон бэ гэхээр хүүхдийн ээж “Ломбардад тавьсан юм авч өгөхгүй бол би чамайг ажил дээр чинь очиж шившиг болгоно шүү, ажлаас чинь гаргана харж байгаарай” гэх утга бүхий мессеж илгээн дарамталдаг байсан.Тэгээд энэ маргаанаас болж би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.

Ах маань намайг “Ажил төрөлгүй боллоо. Яваандаа шорон оронд ч орж мэдэх нь. Наад хүүхэн чинь яаж ч мэдэхээр хүүхэн байна. Байр саваа би авъя” гээд ах шүүхэд өгсөн.Би ажлаасаа гараад хүүхдийнхээ ээжид сална гэдгээ хэлсэн. Тэгсэн тэгвэл энэ байр орон сууцаа хоёр хүүхдийн нэр дээр шилжүүлж өгөөрэй.Тэгээд салаарай чи гэсэн.

Тэгээд ах байраа авна гээд шүүхэд өгсөн. Булганням өгөхгүй гэсэн. Ингээд л байрны маргаан үүссэн.Тэгээд 2020 оны 8 сард ахын байрны маргаан үүсээд шүүх хурлаар ороод Булганням би өөрөө байраа авна гэж ахтай шүүхдэлцээд тэгээд энэ байр ахын талд эцэслэгдэн шийдэгдээд тэгсэн

“Одоо чамайг би шоронд чинь хатаана харж байгаарай” гээд энэ байрны маргааны дараагаас яриад эхэлсэн.Заавал чамайг шоронд хатаана гээд удаа дараа заналхuйлээд сошиалд тавьж эхэлсэн. Тэгээд би мэдээгүй байж байсан чинь 2021 оны 1р сард онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс над руу яриад

Архангай аймгаас ийм гомдол ирсэн байна гээд ярьсан.Тэгээд 3 удаагийн поркуророор дамжиж шалгагдаад яалт ч үгүй гүтгэлгийн шинж чанартай байсан тул охиныг тэгсэн гэх үндэслэл байгаагүй.Анх Архангай аймгийн эмчийн дүгнэлтээр охины хальс урагдсан гэж дүгнэсэн байсан.

Би тэрийг гайхаад байгаа.Улаанбаатар хотод амьдарч байсан хүн хаа байсан Архангайд очиж ийм дүгнэлт гаргуулаад тэгээд хот руу шилжиж ирээд бид нар чинь цагдаагийн байгууллагад дахиад хүсэлт гаргаад дахиж шалгуулах хүсэлт гаргаж өгсөн. Тэгээд хүсэлт гаргаад шүүх эмнэлгийн дүгнэлт нь урагдалгүй байна гэж гарсан.Бид нар

өс санасан хэргээр эсвэл өөрөө урсан байх магадлалтай гэж бид нар дахин хүсэлт өгч шинжлүүлсэн. Тэгсэн охины онгон хальс ямар нэг урагдалгүй. Гадны нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан.Бага охиныг төрөхөд Булганнямын төрсөн эгч нь Унгарт байж байгаад тэндээсээ ажлаа болиод Монголд ирээд удаагүй байсан.

Эгч нь тэр үед надтай охиныг хараад байж байдаг. Би чинь тэр үед Таван Богдод ажилладаг байсан. Тэр эгч нь бөмбөгөрийн тэнд оёдлын газар ажилладаг.

Тэгээд бид нар бөөндөө цуг хоночихоод өглөө нь өөр нэг эгчийнд нь охиноо аваачиж үлдээсэн. Нэг эгч нь 3р сургуулийн тэнд байдаг. Тэгээд би өглөө ажилдаа явах замаараа бид 3 эмнэлгээр орж хоолыг нь оруулж өгчихөөд тэгээд эгчийг нь би ажил дээр нь буулгаж өгчихөөд нөгөө эгчийнд нь охиноо аваачиж үлдээдэг.

Тэгээд ажилдаа яваад орой 9 цагаас тардаг.Тараад охиноо аваад эгчийг нь ажлаас нь очиж аваад тэгээд гэртээ харьж хоол унд хийгээд эмнэлэг рүү зөөдөг ийм л ажилтай байсан. Тэр үед Булганчимэг гээд эгч нь надтай хамт байсан. Охиноо ингэсэн гэж хэлүүлээд амьд явах ч хүнд байна.

Тэгээд намайг мөнгө төгрөг танил талаар шүүх прокурорыг хөдөлгөж байна гэж байсан. Би 2020 онд эхнэрээс салсан жилдээ өвс зөөж тэр өвлийг өвс зарах жишээгээр өнгөрүүлсэн.Би 2021 оны 4 сарын 10 ны өдрөөс эхлэн би авто засварын газартай түрээсийн гэрээ хийж түрээсээр авто засвар ажиллуулж эхэлсэн.

Манай төрсөн дүү Баярцэцэг уламжлалт сувилахуйн чиглэлээр сургуулиа төгсөөд тэгээд цагдаагийн харъяа сувилалд 2 жил ажиллаад 2018 онд Турк руу ажиллахаар явсан байдаг. Эмч хүн.Үндсэндээ хэрэг гарахаас өмнө ажлаасаа гарсан гэсэн үг. Манай хүргэн дүү Цогтоо гээд залуу Баянгол дүүргийн 1р хэлтэст мөрдөгч хийдэг байсан.

Бас 2019 онд ажлаасаа гарсан. Одоо манай хоёр дүү хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хүргэн дүүг ч ажлаасаа гарсны дараа энэ хэрэг маргаан үүссэн.Бага охиныг төрсний дараанаас ээж нь хоёр хүүхдээ хараад байх боломж тааруу. Тэгээд том охиныг саатуулах гээд утсан дээрээ бичлэг тавиад саатуулдаг байсан. Тэгээд цавь гуяар нь хатиг гараад бүр нүд нь цавчилтгүй болчихосн байсан.

Тэгээд бид хоёр эх нялхас дээр очиж үзүүлсэн чинь утас хэт их үзүүлснээс болж ядаргаанд орчихсон хүүхэд байна дархлаа дэмжих витамин уулга гэж эмч зөвлөсөн.Охины үс халцраад байгаа асуудал бол бид хоёр салсны дараагаас болсон асуудал.

Тэгээд Хаппи виртуасд шинжилгээ өгсөн бамбайнаас болж үс унадаг гэж байна цайр витамин сайн өг гэж байна эм тариа сайн өг гэнэ гээд надаас эм тарианы мөнгө авч байсан.Би хоёр хүүхдэддээ бол мөнгө төгрөг өгдөг. Ингээд дансны хуулган дээрээс харах юм бол байнга хоёр хүүхэддээ мөнгө өгч дэмждэг.

Одоо бол ахтай шүүхдэлцсэн байранд манай хоёр хүүхэд ээжтэйгээ хамт амьдарч байгаа шүү дээ. Бид нар байраа суллаж авчихаагүй. Гэтэл одоо суллаад авчихсан. Гудамжинд гаргачихсан гэж ярьж байна. Ер нь бол Булгантуяагийн ярьж байгаа зүйл болгон ор үндэслэлгүй гүтгээд байгаа учраас надад бол үнэхээр хэцүү байна.

Булгамаа хуульч Баттогтох өмгөөлөгчийг худалдаад авсан ч гэх шиг. Би тэр хүмүүсийг нэг ч удаа харж байгаагүй. Давхар давхар энэ хүмүүсийг гүтгээд байгаад хэцүү санагдаж байна.Би ажлынхаа хажуугаар найзтайгаа хамтраад давхар наймаа хийх гээд машин тэрэг авч зарах гээд гадуур дотуур явахлээр “”Чи яасан uжuл хvйстэн найзтай болоо юу” гээд л ажил төрөл хийлгэхгүй байнга л харддаг байсан.

Бүр аав ээж рүү хүртэл танай хүү чинь хүүхэн шуухантай буудал хэсээд яваад байна гэж гүтгээд ингээд хардалт сэрдэлтийн асуудал их байсан.Би сүүлийн үед хоёр охинтойгоо уулзаж чадсангүй. Сүлд шинэ жилээр бэлэг хүргэлтээр бэлэг захиалаад өгсөн.

Тэгсэн намайг хоёр хүүхэд дээрээ байхгүй хойгуур өөрөө орж ирж бэлэг өгсөн болгоод ярьсан байсан. Би хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьмаар байсан.Хоёр хүүхдийн тал дээр сургууль цэцэрлэгийг нь зохицуулаад би мөнгө төгрөгийг нь өгье. Сургууль цэцэрлэгийг нь битгий таслаарай гээд ярилцаж үзэж байсан.

Тэр үед мөнгө төгрөг өгчих юм бол нэг хэсэг чимээгүй. Тгээд би чинь түрээс ажиллуулдаг хүн цалинжуулдаг. Бас орлоготой орлогогүй үе байна. Тэгээд мөнгө төгрөг боломжгүй үе гарахаар мөнгө төгрөг өгсөнгүй гэх жишээгээр дахиад л сошиалд тавиад нөгөө асуудлаа ахиад л гаргаад ирдэг”гэжээ.

Хохирогч охины ээж: Охиноо долоон удаа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай охин эхлээд өөрөө шулуун гэдсээ зааж ярьдаг байсан. Сүүлдээ үтрээгээ зааж ярьдаг болсон. Тэгээд Архангайн шүүх эмнэлэгт үзүүлэхэд урагдсан гэдэг дүгнэлт гаргасан юм. Охины аав явдалтай хүн байсан.

ЭХ СУРВАЛЖ: ЦАХИУР МН