Тослог арьсыг зөв арчлах 8 Алтан дүрэм

Тослог арьсыг зөв арчлах 8 Алтан дүрэм

Тослог арьс их арчилгаа шаарддаг. Гэхдээ эдгээр дүрмийг баримталбал таны арьс залуу, эрүүл, урт настай байх болно.

Хуурай болгох хэрэггүй

Таны арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсны балансыг тэнцвэржүүлэх ёстой болохоос хуурайшуулах учиргүй. Тэжээлийн тос түрхэхээ зогсоох үе гэж ч байхгүй.

Цэвэрлэх бүтээгдэхүүнээ зөв сонго

Арьс тань тослог учраас өдөрт хэд хэдэн удаа цэвэрлэх шаардлагатай болдог байж болно. Харин бүтээгдэхүүнээ зөв сонгосон бол олон удаа цэвэрлэж болно. Тослог арьстай байлаа гээд спирттэй цэвэрлэгч сонгож болохгүй. Гүн цэвэрлэ.

Гуужуулахад болгоомжтой ханд

Гуужуулах нь арьсны нүх сүвийг цэвэрлэх арга мөн ч та тослог арьстай бол скраб тохирохгүй. Бактер нүх сүвэнд тархах эрсдэлийг скраб дагуулна. Зөөлөн гуужуулагчийг долоо хоногт хоёр удаа хэрэглэж болно.

Тоникоос татгалзах хэрэггүй

Тоникоо зөв сонгох нь арьсны рН түвшинг тохируулж, будгийн үлдэгдэл, бохирдлыг цэвэрлэнэ. Мөн арьсыг чийгшүүлдэг. Гол нь спиртийн найрлагагүй тоник сонго.

Чийгшүүлэх тос заавал хэрэглэ

Тослог арьсыг арчлахад гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь чийгшүүлэгч тос түрхэхгүй байх. Харин тохирох чийгшүүлэгч тосоо сонгох л чухал. Мөн чийгшүүлэгч гель байж болно.

Маскаа зөв сонго

Арьсны тослогийг тэнцвэржүүлэхэд хэрэгтэй маск нь хар нүүрстэй, цайны модны гаралтай байвал зүгээр.

Праймер хэрэглэ

Нүүрээ будахдаа суурь праймер хэрэглээрэй. Шингэн суурь сонговол найрлагад нь өөх тос байдаггүй учир таны арьсыг будганд бэлдэхэд тустай.

Тос…

Тослог арьсанд эсрэг нөлөөтэй мэт санагдаж болох ч тос түрхэх нь таны арьсыг хэвийн болгож, улмаар тослог шингээх чадварыг бууруулдаг. Байгалийн гаралтай хөнгөн тос хэрэглээрэй.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!