Цэрэн: Золбоогийн хайр дэлгэцэн дээрх шигээ сайхан байгаагүй….

Шударга гэгддэг Цэрэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ:

Золбоо ТВ ийн залуу эхнэрээсээ салжээ. Хоёр сайхан Монгол залуус Ертөнцийн хоёр талд хайр сэтгэлээр учирч хамтдаа амьдрал зохиосон сайхан түүх… Эхнэр нь жирэмсэн болоод төрөх гэж өвдөж буй, төрөөд жаргалтай буй бичлэг саяхан л ФБ ээр дүүрэн түгээгдэж доор нь бахархаж бахадсан, атаархсанаа нууж ядсан, тийм сайхан хайрыг мөрөөдсөн хүмүүсийн сэтгэгдэл дүүрэн байв.

“Золбоогийн хайр” дэлгэцэнд харагдсан шигээ сайхан байгаагүй гэдгээ тэр өөрөө хүлээн зөвшөөрч хэлэхийн хажуугаар хоорондын зерчил, харилцаагаа тайлбарлаж алдсан оносон зүйлээ сургамж болохоор ярьж байна. Манайхан санхүүгүй учраас амьдрал бүтэхгүй юм шиг ярьдаг бол энэ хоёрт тэр асуудал биш байсан байх гэж бодогдоно.

Учир нь Золбоо youtubeer хэрхэн мөнгөждөгөө шунал хөдөлтөл ярьж байсныг би нэг удаа сонссон.Нөгөө муухай хүүхнүүд шиг хашгирч, хамт амьдарсан нэгнээ гуйлгачин түүлгэчин, ажилгүй арчаагүйгээр газар дор ортол дopoмжилж, өөрийгөө арчаатай анхиатай гэж магтдаг хүүхнүүдээс тэс өөр… Дэлгэцээр хүнийг яаж ч харуулж болдог, тэр нь бодит үнэнээс ямар хол зөрүүтэй байдгыг манайхан одоо эрхээ биш гадарладаг болцгоомоор. 2023.09.24